1.2. Монгол Улсын Соёл урлагийн их сургууль нь иргэдэд соёл, урлагийн дипломын, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, соёл, урлаг, хүмүүнлэгийн ухааны салбарт суурь болон хавсарга судалгаа хийх, үр дүнг сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр нийгэмд үйлчлэх үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээл /үйлдвэрлэл/-ийн бие даасан дээд боловсролын сургалтын байгууллага болно.
1.3. СУИС нь Монгол Улсын “Үндсэн хууль”, “Соёлын тухай” хууль, “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.4. СУИС-ийн эрхэм зорилго нь Монгол Улсын соёл, урлагийн салбарын эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн цөм байж, олон улсын жишигт тэнцэхүйц мэргэжилтэн бэлтгэх, дорно дахины соёл, уран сайхны сэтгэлгээний төв болоход оршино.
1.5. СУИС нь төрийн өмчийн, ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
1.6. СУИС тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн нүүр, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэл, тугтай байна.
1.7. СУИС нь эрдэм шинжилгээний бичигтэй байна.
1.8. СУИС-ийн төв байр, удирдлага нь Монгол Улсын нийслэлд байна.
No comments:
Post a Comment